baba
BLOGGER TEMPLATES AND iPhone Wallpapers »

Deron Williams "New Jearsey Nets" -д

2011 оны 02-р сарын 26 Нийтэлсэн Baba
http://www.sportnews.mn/wp-content/uploads/2011/02/1298487896.jpg
 Дэлгэрэнгүй»

John Wall MVP

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Baba
 Дэлгэрэнгүй»

Кармэлогын шинэ баг,шинэ өмсгөл

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Baba

Кармэлогын шинэ баг,шинэ өмсгөл.

 Дэлгэрэнгүй»

Кармэлогын солилцоо,наймаа.

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Baba

http://www.sportnews.mn/wp-content/uploads/2011/02/melonets-300x213.jpg

 Carmelo Anthony багаа сольж шуугиан тарилаа тэр ямар багыг сонгосон гэдгийг дэлгэрэнгүйгээс уншаарай

 Дэлгэрэнгүй»

Blake Griffin jumps over the car

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Baba

Black Griffin ийн гайхалтай Dunk! Дэлгэрэнгүй»

NBA All star game Slam dunk

2011 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Baba
Лос Анжелесийн алдарт Стэйплс центр ордонд сагсанбөмбөг сонирхогчидын хүсэн хүлээж байсан бүх оддын тоглолт эхэллээ. 60 дахь удаагийн шоу-тэмцээний салхийг хагалж Блэйк Гриффин,Демаркус  Казинс, Жон Уолл тэргүүтэй рүүки залуус  Жеймс Харден, Дежуан Блэр, Стивен Карри нарын “2-р курсын” ах нартайгаа тулсан. Нилээдгүй өрсөлдөөнтэй өрнөсөн тус тоглолтыг “шинэковууд” тэргүүлж 2 үеийн турш илүүрхсээр 148 – 140-өөр буулган авсан юм. Сакраментогийн шинэ залуу Казинс 33 оноо авч багтаа том тус хүргэсэн бол эсрэг талаас нь Харден 30 оноо цуглуулсан.   Драфтын тэргүүн сонголт Жон Уолл 12 оноо авч, 22 ашигтай дамжуулалт өгчээ. Гриффин харин арай даруухан тоглож 14 оноо авсан.

Ингээд үзэгчидыг хөгжөөх дараагийн үйл ажиллагаа слэм данкын өрсөлдөөнөөр үргэлжиллээ. Эхний шатанд Вашингтоны Жавэйл МакГи хоёр гайхалтай данк хийж Стэйплст цугласан үзэгчидыг шуугиуллаа. Нийлбэр дүнгээр Жавэйл 99 оноо авч дараагийн шатанд санаа зоволгүй шалгарсан. Харин 2 дахь эрхийг Гриффин 49 , 46  оноо авч нийлбэр дүнгээр 95 оноотой шигшээ шатанд үлдлээ.  Демар Дерозан, Серж Ибака 94, 90 оноотой тэмцээнийг орхив.

Энэ жил тэсрэлт хийж байгаа  Гриффинээс үзэгчид их зүйлийг хүлээж байсан нь нууц биш. Гэхдээ Жавэйл МакГи ч чамлахааргүй сюрприз барьж чадсан. Түүний сэдсэн самбар доогуур гарч хийсэн тохолт үзэгчидыг хөгжөөсөн ч Кенни Смитээр дасгалжуулсан Гриффин арай илүү зүйл бодож олсон байлаа. Гриффин слэм данкийн тэмцээнд анх удаа машин оруулж Барон Дэвисийн дамжуулсан бөмбөгийг аван машины дээгүүр үсэрч  тохсон. Ингээд эцсийн санал хураалт дуусахад Гриффин илт давуу буюу 68 хувийн санал авч ялагчаар тодорлоо. Үлдсэн 32 хувийн саналыг үзэгчид Визардсын залуу авсан.

Ийнхүү цагираган дээрээс довтлох тэмцээнд шинэ аварга төрлөө. Кенни Смит Гриффинийг шагналаа гардсаны дараа “Энэ залууд хийж чадахгүй үзүүлбэр гэж байхгүй юм байна. Ялалт түүнд ирсэн нь шударга үр дүн боллоо” хэмээсэн.